Хөвсгөл
аймгийн ХДТ-ийн товч түүх
Хөвсгөл аймагт анх 1930онд “Улаан гэр” нэртэй урлагийн
байгууллага үүсжээ. 1933онд аймгийн намын хорооны бага хурлын 02дугаар
тогтоолоор “Аймгийн клуб нэртэйгээр анхны мэргэжлийн урлагийн байгууллага
байгуулагдсан. 1958онд Соёлын ордон байгуулагдахад улмаар мэргэжлийн багш нар
болон мэргэжлийн жүжигчидтэй болж 1976онд ХДТеатр болон өргөжин ажилласаар
80жил болж байна.
Уран
бүтээлийн урын санд 400 гаруй өөрийн болон
орчуулгын хөгжимт болон драмын жүжиг, дуурь, 50 гаруй хүүхдийн жүжиг, теле концерт, 3500 гаруй хүндэтгэлийн концертийг найруулан тоглож иржээ.
Улсын
болон олон улсын уралдаан тэмцээн, арга хэмжээнд амжилттай оролцож уран
бүтээлээрээ болон уран бүтээлчийн хувийн амжилтаараа тэргүүн дэд байруудыг удаа
дараалан төрөлх театртаа авчирч байлаа.
Белгьги,
ХБНГерман, Франц, Недарланд улсуудын 30гаруй хотууд болон Солонгос, Вьетнам,
ОХУ-ын Буриад, Тува, Иркуткс, Молдав, БНХАУ, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг улс орнуудтай
гадаад харилцаагаа идвэхтэй хөгжүүлэн ажиллаж байна.
Манай
театраас МУГавьяат-6, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан 45 төрсөн. Одоо манай театр нь 60 гаруй уран бүтээлчид
ажилчидтайгаар нутгийн олон ястны ардын уламжлалт урлагийг мэргэжлийн урлагийн
түвшинд хөгжүүлэн, хэрэглэгчийн гоо сайхны таашаалд нийцсэн чадварлаг чанартай
уран бүтээл гаргах эрхэм зорилго дэвшүүлээд үйл ажиллагаа явуулж байна.
No comments:
Post a Comment